Ж.Бат-Эрдэнэ: Удирдах зөвлөлөөс гаргасан ажлын хэсгийн дүгнэлтийг МАН-ын гишүүд бүгд хүлээн зөвшөөрч, дагах ёстой

Ж.Бат-Эрдэнэ: Удирдах зөвлөлөөс гаргасан ажлын хэсгийн дүгнэлтийг МАН-ын гишүүд бүгд хүлээн зөвшөөрч, дагах ёстой

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2025.10.28/ хуралдана.  Энэ үеэр зарим гишүүдээс байр суурийг тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “МАН-ын Удирдах зөвлөл хуралдаагүй багагүй хугацаа өнгөрсөн байна. Хэлэлцэх асуудлын хувьд нэгдүгээрт ажлын хэсэг байгуулна. Хоёрдугаарт, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор дүгнэлт гаргана. Нэн тэргүүнд бүлгийн болон намын  бодлого нэг байхад анхаарах ёстой. Иймд МАН-ын бүлгээс зургаан хүн, УЗ-өөс гурван хүн гээд есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулах санал гаргасан байна. Тус ажлын хэсэг нь улс төрийн дүгнэлт гаргана. Өнөөгийн нөхцөл байдал, эдийн засаг, төсөв, жагсаал цуглаан гээд олон асуудал байна. Тус Улс төрийн дүгнэлт бол чиглэл гэсэн үг. Иймд намын Удирдах зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг дагах ёстой. Энэ бол зөвхөн нэг намын даргын асуудал биш. Улс орны том асуудал” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: