МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2025.10.28/ 12:00 цагт хуралдана. Энэ хуралдаанаас ажлын хэсэг байгуулж богино хугацаанд ажиллуулах бөгөөд гаргасан дүгнэлтээс хамаарч улс төрийн нөхцөл байдлыг цаашид яаж шийдвэрлэхийг тодорхой болгох аж.
Ажлын хэсгийн дүгнэлтийн дараа УИХ-ын дарга, дэд даргын нэр тодорхой болох бөгөөд бүр цаашлаад Засгийн газрын аль сайд нарыг чөлөөлөх эсэх асуудлыг ч тодорхой болгож магадгүй тухай мэдээлэл байна. МАН-ын Удирдах зөвлөл 37 гишүүнтэй бөгөөд Ерөнхий сайд Г.Занданшатар болон УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нар ч багтдаг.