ШУУРХАЙ: ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томиллоо

ШУУРХАЙ: ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томиллоо

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаяр томилогдож, энэ сарын 24-ний өдөр /2025.10.24/ Засгийн газрын гишүүний тангаргаа өргөсөн.

Тэрбээр сайд болсон өдрөө эхний тушаалаа гаргаж, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл өнөөдөр /2025.10.28/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Цагдаагийн ерөнхий газрын даргаар генерал Ж.Болдыг томилсон байна. Тэрбээр Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилогдсоных нь дараа буюу 2023 онд эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байсан билээ.