МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 12:00 цагаас хуралдана гэдгийг өчигдөр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлсэн.
Тэрбээр, "МАН-ын Удирдах зөвлөл маргааш 12:00 цагаас хуралдана. Мөн МАН-ын даргын дэргэдэх бодлогын зөвлөл буюу хуучин намын дарга, ЕНБД дарга нарын зөвлөл хуралдаж, цаг үеийн нөхцөл байдлаар ярилцана. Бүлэгт ямар нэгэн чиглэл өгөхгүй. Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдал, бензин шатахууны асуудлыг хэлэлцэнэ" гэсэн юм.