МАН-ын Удирдах зөвлөл маргааш 12:00 цагт хуралдаж,цаг үеийн асуудлыг хэлэлцэнэ.
Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, "МАН-ын Удирдах зөвлөл маргааш 12:00 цагаас хуралдана. Мөн МАН-ын даргын дэргэдэх бодлогын зөвлөл буюу хуучин намын дарга, ЕНБД дарга нарын зөвлөл хуралдаж, цаг үеийн нөхцөл байдлаар ярилцана. Бүлэгт ямар нэгэн чиглэл өгөхгүй. Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдал, бензин шатахууны асуудлыг хэлэлцэнэ" гэсэн юм.