Хуваарийн дагуу даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, тухайн долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэдэг.
Энэ дагуу өнөөдөр /2025.10.27/ УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана. АН-ын бүлгийн хуралдаанаар С.Ганбаатарын "УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийнх нь 4 жилийн хугацаанд хуулийн байгууллага шалгаж болохгүй" гэсэн Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг хэлэлцэж, дүгнэлтээ нэгтгэнэ. Тус саналыг өнгөрсөн баасан гарагт /2025.10.24/ УИХ-аар хэлэлцүүлэх шатанд АН-ын бүлэг "сайтар хэлэлцэх шаардлагатай" гэх үндэслэлээр гурав хоногийн завсарлага авсан юм.
Тус саналын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.