ЦЕГ, ТЕГ-ын удирдлагуудыг чөлөөлсөн халаа, сэлгээ Гааль, Авто тээврийн үндэсний төвийн дарга нарыг чөлөөлж үргэлжлэх бололтой

ЦЕГ, ТЕГ-ын удирдлагуудыг чөлөөлсөн халаа, сэлгээ Гааль, Авто тээврийн үндэсний төвийн дарга нарыг чөлөөлж үргэлжлэх бололтой

Өнгөрөгч баасан гараг /2025.10.24/-т болсон Засгийн газрын ээлжит бус хурлаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд, Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимэдсүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн. 

Тэгвэл төрийн байгууллага болон төрийн өмчит компаниудын зарим удирдлагуудыг албан тушаалаас нь чөлөөлөх ажил энэ долоо хоногт ч үргэлжлэх төлөвтэй байна. Тухайлбал,  Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Авто тээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзон, Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд зэрэг төрийн байгууллагын удирдлагуудыг сольж магадгүй байна. Сонирхуулахад,  Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал нь УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалантай нэг нутаг, цаашлаад ураг төрлийн ч холбоотой байж магадгүй гэдэг.