УИХ-ын гишүүнийг дөрвөн жилийн хугацаанд хуулийн байгууллага шалгаж болохгүй гэдэг С.Ганбаатарын саналыг хэн зохион байгуулав гэв

УИХ-ын гишүүнийг дөрвөн жилийн хугацаанд хуулийн байгууллага шалгаж болохгүй гэдэг С.Ганбаатарын саналыг хэн зохион байгуулав гэв

УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох болсноо танилцууллаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Б.Энхбаяр “Сая болж өнгөрсөн асуудлууд бол эрх барьж байгаа намын даргаар дамжуулж, гүйцэтгэх засаглалын оройд сууж, улмаар хууль хяналтын байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх эрхийн төлөөх тулаан байсан. Зүгээр нэг кнопны асуудал байгаагүй. Энд оролцсон олон хүн нүүрсний жинхэнэ хулгайчтай олон зүйлээр ашиг сонирхол нэгтэй гэдэг нь улам тодроод байна.

Энэ асуудлын дараа бид С.Ганбаатар гишүүний санал болгосон УИХ-ын гишүүнийг дөрвөн жилийн хугацаанд хуулийн байгууллага шалгаж болохгүй гэдэг асуудлыг хэлэлцэх гэж байна. Үүнийг хэн зохион байгуулав. С.Ганбаатар гишүүн та дандаа хүний өмнүүр гарч ирдгээ боливол яасан юм. Д.Амарбаясгалан “Админерал”-тай холбоотой гэж итгэл төгс хэлсэн хүн та. Одоо ямар учраас УИХ-ын гишүүнийг шалгаж болохгүй гэдэг асуудал барьж орж ирэв. Юунаас айгаад, хэний захиалгаар яваад байна. УИХ хулгайч нарын орогнодог газар биш. Ялангуяа нүүрсний хулгайтай холбоотой асуудал хуулийн байгууллагаар үнэн мөн нь тогтоогдож, бүрэн эрхийн асуудал хөндөгдөхийн өмнө амжих гэсэн юм шиг захиалгын арга хэмжээгээ таслан зогсоохыг шаардаж байна. Энэ асуудлыг хэлэлцэхэд дэмжихгүй байхыг нам үл харгалзан УИХ-ын гишүүдэд уриалж байна" гэлээ.