Б.Пүрэвдорж: МАН-ын бүлгийн даргаас Ж.Бат-Эрдэнийг чөлөөлж, Ж.Батжаргалыг сонгосон бичгийг надад ирүүлсэн

Б.Пүрэвдорж: МАН-ын бүлгийн даргаас Ж.Бат-Эрдэнийг чөлөөлж, Ж.Батжаргалыг сонгосон бичгийг надад ирүүлсэн

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.24/ үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярын Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгооны танилцуулгыг хийж байна. Хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, гишүүдийн асуултад хариулж байна. 

Эргэн сануулахад, Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрөгч есдүгээр сарын 30-нд мэдэгдэл хийж, нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг нь үргэлжлүүлэхийн тулд ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилж байгаагаа зарласан билээ. Мэдэгдэл хийсэн даруйдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулсан. Үүний дараа Б.Энхбаярыг МАН-аас хөөх шийдвэр ч мөн гарсан.

Энэ үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Надад хоёр бичиг ирсэн. Нэг нь Жадамбын Бат-Эрдэнийг МАН-ын бүлгийн даргаас чөлөөлөх тухай нөгөө нь Жигжидийн Батжаргалыг МАН-ын бүлгийн даргаар сонгосугай гэсэн хоёр бичиг. Хоёулан дээр нь 36 гишүүн гарын үсэг зурсан байна. Тэгэхээр даваа гарагт бүлгийн хурал болох ёстой. Би энэ бичгийг өнөөдөр танилцуулахгүй. Та бүхэн бүлгээ хуралдуулаад хоорондоо ярилцаж бүлгийн даргаа сонгоод хүрээд ирээ. Тэр үед уншиж танилцуулахад бэлэн байна.