Б.Энхбаяр: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн нь өөр улсад барьцаалагдсан этгээд байж болохгүй

Б.Энхбаяр: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн нь өөр улсад барьцаалагдсан этгээд байж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.24/ үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярын Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгооны танилцуулгыг хийж байна. Хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, гишүүдийн асуултад хариулж байна. 

Эргэн сануулахад, Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрөгч есдүгээр сарын 30-нд мэдэгдэл хийж, нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг нь үргэлжлүүлэхийн тулд ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилж байгаагаа зарласан билээ. Мэдэгдэл хийсэн даруйдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулсан. Үүний дараа Б.Энхбаярыг МАН-аас хөөх шийдвэр ч мөн гарсан билээ.

ВИДЕО: 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчиж хуралдаж байгаа чуулганы хуралдааны ирцээс хасч өгөхийг хүсч байна. Ямар үндэслэл байна гэхээр Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 22-ны өдрийн 08 дугаар  тогтоолын 35 дугаар хуралдаан дээр 16, 17-ны хуралдааны ирц хангагдахгүй байна гэж ярьсан. Өмнөх асуудлууд чинь Үндсэн хууль зөрчсөн байдлаар явчихлаа. Цэцээс 95 дугаар тогтоолыг хүчингүй болгох  арга хэмжээг аваарай гэдэг шийдвэрийг гаргасан. 95 дугаар тогтоолыг хүчингүй болгож  Засгийн газрын эрх сэргээд дараа нь Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг ярилцах ёстой. Бид асуудлыг дэнсэлдэг газар нь дэнслээд явуулъя гэж байгаа. Тиймээс ирцээс гарах хүсэлтээ тавьж байна. Энэ танхимд цөөн хүн сууж байна. Ирцэнд орсон ч гэсэн танхимдаа суухгүй бол эсрэг санал өгснөөр тооцогдохгүй Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарчхаад байна. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Ирцнээс гаргах эсэх нь хуралдаан даргалагчийн бүрэн эрхийн асуудал. Та хуралдаанд оролцох үүрэгтэй. Таны ирцнээс гаргахгүй. 

Ерөнхий сайд Г.Занданшатар: Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг гуйвуулж, өөрийнхөөрөө тайлбарлаж болохгүй. Тэр нь дахиад л зөрчил болно шүү гэдгийг анхааруулъя. 17-ны хурлын асуудал нь үндэслэл дээр шалтгаануудын нэг болсон. 95 дугаар тогтоолын хүчингүй болгосон болохоос биш бусад тогтоол шийдвэрийг хүчинтэй хүчингүй гэсэн тогтоол шийдвэрийг гаргаагүй. Засгийн газрыг хэвийн ажлаа хийх боломжийг олгож өгөөчээ. Хийх ажил их байна. Тогтворгүй байдлаас бол төрийн бүх шатанд тогтворгүй байдал бий болсон татвараа төлөхгүй хүртэл нөхцөл байдал ажиглагдсан. 

УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Б.Энхбаяр: УИХ-ын дарга  асан Д.Амарбаясгалангийн хамаарал Адменирал гэх компани Тавантолгой бүлэг ордын хоёр дахь том орд Бортээг гэх уурхайд  нүүрс баяжуулах үйлдвэр барих гэдэг халхавчаар Эрдэнэс Тавантолгой компаниас  нүүрсийг зах зээлийн үнээс худалдан борлуулах онцгой эрхийг давуу байдлаар авсан асуудлыг би ярьсан. Үүнийг одоо яриад байгаа юм биш. 2023 оны 12 дугаар сард Монгол Улсын Үндсэн хууль, Хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд УИХ-аас байгуулсан "Нүүрсний хулгайтай холбоотой хянан шалгах түр хороо"-ны хянан шалгагч, шинжээч нар нотлох баримттайгаар нийтэд шууд дамжуулж ярьсан. Харин энд яригдсан асуудлыг гөлөг төөрүүлэх, сонсгол зохион байгуулагчдыг дайруулах, хэвлэл мэдээллээр түгээхгүй байх идэвхтэй үйл ажиллагааг явуулсан. МАН-ын нарийн бичгийн дарга Чулуунзагд, түүний төрсөн ах Лхамжав, талийгаач этгээд нар яллагдагчаар татагдан шалгагдаж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нүүрсний хулгайд холбогдсон Д.Амарбаясгалан нүүрсний сонсголд дээр яригдсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлтийн талаар нэг ч удаа хууль хяналтын байгууллагад хандаагүй. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Хорвоо дээр хоёр үнэн гэж үгүй. Хэрвээ та хүн гүтгэсэн бол хариуцлага хүлээх ёстой. Гүтгээгүй бол нүүрсний хэргийг нотолж, цэг тавьж эцэслэх ёстой. Анх 60 тэрбумын хулгай гэж ярьдаг байсан бол өнөөдөр 60 их наядаас доош тоо ярихаа больж. Энэ байдалд цэг тавих ёстой гэж бодон таныг дэмжиж байна. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, нэр дэвшигч Б.Энхбаяр: Би ялагдахгүй ээ. Яагаад. Нүүрсний сонголоор сая нэр дурдагдсан Админерал гэх компанитай холбоотой Бортээгийн уурхайд баяжуулах үйлдвэр барина гэх халхавчаар хууль бус тендерийг зохион байгуулсан. Одоо тэр түр хороонд АН-аас С.Ганбаатар, О.Цогтгэрэл, Д.Ганбат гишүүн ажилласан. Бид 100 хувийн саналаар энэ тендерийг хууль бусаар зохион байгуулсныг тогтоогоод УИХ-ын тогтоол гаргасан юм. Энэ тогтоол хүчинтэй. Гэмт хэргийн шинжтэй цаад асуудал нь шалгагдаж байгаа. Гэхдээ би энэ асуудлыг авлигын гэмт хэрэг гэж үзэхгүй байгаа. Учир нь 30 сая долларын авлигын баримт нь Моногл талаас биш гадаад улсаас гарсан. Гадаад улсад авлигын баримт нь байгаа этгэд бол Монгол төрд шийдвэр гаргаж, тамга дарж, алх барьж болохгүй гэж үзсэн. Энэ бол ердийн авлигын хэрэг бус Монголын үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Тэр дундаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн нь өөр улсад барьцаалагдсан этгээд байж болохгүй. Тиймээс итгэл үнэмшилтэйгээр хожим хойно харамсахгүйгээр үхнэ гэж өөртөө тангараглаж энэ сонсголыг зохион байгуулсан. Амархан байгаагүй. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга буюу УИХ-д хэнийг нэр дэвшүүлэх, дэвшүүлэхгүйг шийддэг тэр эдгээдийг би ямар хувийн итгэл үнэмшилтэйгээр гэрчээр дуудах байсан юм. Яагаад ирээгүй, зугтсан юм.