УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүлсэн.
Тэгвэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн гэж үзэн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт буцаалаа. Улмаар Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлаар хуралдан шийдвэр гаргах аж. Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав.