Б.Энхбаяр өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдож, тангарагаа өргөх бололтой

Б.Энхбаяр өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдож, тангарагаа өргөх бололтой

УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр /2025.10.24/ ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв, хянан шалгах хороо байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Тэгвэл өнөөдөр чуулганы хуралдааны эхэнд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг өнөөдөр танилцуулах санал оруулсан байна. Улмаар өнөөдөр хэлэлцэх асуудлын 4-рт оруулах саналыг нийт 95 гишүүний 54 гишүүн дэмжсэнээр 56.8 хувиар уг санал дэмжигдлээ. Иймд өнөөдөр Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох саналыг УИХ-д танилцуулж, тэрбээр өнөөдөр тангарагаа өргөх бололтой. 

ШУУД: