УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдөр /2025.10.23/ хэвлэлд ярилцлага өгөхдөө "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих үү гэдэг агуулгаар санал хураалгах ёстой. Энэ дагуу Үндсэн хуулийн цэцээс шийдвэр гаргасан. Хоёрдугаарт нь ирцтэй холбоотой Дэгийн хуулийг зөрчсөн асуудал яригдаж байгаа. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан. Гэтэл үүнээс өмнө Ерөнхийлөгч хориг тавьсан. Цэцийн дүгнэлт, хориг хоёр тусдаа асуудал. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах байсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хуралдсангүй. Гэхдээ нэгэнт Цэцийн дүгнэлт гарсан учир Ерөнхийлөгч хоригоо татах болов уу гэж харж байна" гэв.
Тэгвэл Ерөнхийлөгч тавьсан хоригоо татаж магадгүй аж. Учир нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нэгэнт гарсан учир дахин хэлэлцүүлэг өрнүүлэх нь цаг хугацаа алдах мөн улс төржилтийг хүндрүүлэх эрсдэлтэй учир хоригоо татах магадлалтай байна.