МАН-ын Их хурлыг ирэх сарын 15, 16-ны өдөр хийнэ

МАН-ын Их хурлыг ирэх сарын 15, 16-ны өдөр хийнэ

Өнгөрсөн есдүгээр сарын 27-28-нд МАН-ын Бага хурлын VIII хуралдаан болж, тус намын даргаар Д.Амарбаясгаланг сонгосон. Мөн тухайн хуралдаанаар  МАН-ын XXXI Их хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 15, 16-ны бямба, ням гарагт товлосон. Үүнийг ч МАН-аас мэдэгдээд байна. Урьдчилсан байдлаар тус намын Их хуралд тус намын 300 мянга гаруй гишүүд оролцохоор байгаа юм.

Хурлаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тохируулж үндсэн дүрмээ батлах юм. Түүнээс гадна дүрмийн бусаар явуулсан гэх намын даргын сонгуулийг ч дахин хийж магадгүй.