С.Бямбацогт: Цэц эцсийн шийдвэрээ гаргасан. Одоо улс төрөө зогсоогоод ажлаа хийцгээе

С.Бямбацогт: Цэц эцсийн шийдвэрээ гаргасан. Одоо улс төрөө зогсоогоод ажлаа хийцгээе

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. 

Иймд Засгийн газар огцрохгүй үлдэх нөхцөл үүсээд буй. Тэгвэл ЗГХЭГ-ийн дарга С.Бямбацогт "ҮХЦ эцсийн шийдвэрээ гаргасан. Гармагцаа хүчин төгөлдөр болсон. Одоо улс төрөө зогсоогоод ажлаа хийцгээе. Үндсэн хууль гэдэг чинь улсыг дааж явдаг жинхэнэ амьтай судар байхгүй юу. Улс оронд аюул тохиолдоход шууд утгаараа хамгаалахаар бүтээгдсэн эд шүү дээ. Зүгээр хэдэн хүн үгсэж хуйвалдаад, зальдаж луйвардаад даваад гарчихдаг зүйл биш. Тийм боломжгүй байхаар нарийн зохицуулалттай үг, үсэг бүр нь асар их ач холбогдолтой бүтээсэн монгол төрийн "АМЬД СУДАР" эцэг хууль. Аавынхаа үгэнд ордог шиг Үндсэн хуулиа дагаж мөрдөөд улс орны урд хүлээгдэж байгаа энэ олон ажил асуудлаа цэгцэлцгээе" гэжээ.