Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавьсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн хоригийг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх урьдчилсан товтой байна. Учир нь хуулийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн дотор УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар хэлэлцэх ёстой байдаг.
Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын нийт гишүүний 2/3 буюу 43 нь дэмжвэл хүлээж авсанд тооцно. Харин 84 гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэх шийдвэр гаргавал боломжгүй болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан энэ удаагийн хориг нь түүний хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа хугацаанд тавьсан дөрөв дэх хориг нь болж буй.