Хуваарийн дагуу пүрэв гараг бүр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай байдаг. Тэгвэл өнөөдөр /2025.10.23/ чуулганы нэгдсэн хуралдаангүй байна. Өнгөрсөн долоо хоногийн даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар пүрэв гарагт чуулганыг хуралдааныг товлоогүй аж.
Харин өнөөдөр /2025.10.23/ дөрвөн байнгын хороо хуралдаж, Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.