Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахдаа хууль зөрчиж, буруу "саналын томьёолол"-ыг ашигласан гэх асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр /2025.10.22/ болж байгаа юм.
Тус хуралдаан өглөө нээлттэй эхэлсэн ч хуралдаан даргалагчийн шийдвэрээр хаалттай үргэлжилж байна. Тэгвэл тус хуралдаанд УИХ-ыг төлөөлөн оролцож байсан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир нарын гишүүд Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг орхин гарсан байна. Харин УИХ-ыг төлөөлж орсон УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж ҮХЦ-ийн гишүүдийн асуултад хариулт өгч байгаа аж.