УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Г.Лувсанжамц, М.Мандхай нарын 55 гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг гаргаж, УИХ-аар хэлэлцүүлсэн.
Гэвч Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахдаа хууль зөрчиж, буруу "саналын томъёолол"-ыг ашигласан гэх асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн бөгөөд тус хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг шалгаж эхэлсэн юм. Цаашлаад Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан тун удахгүй эхэлж, Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхээр шийдвэр гаргах юм.
Харин Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргасан П.Сайнзориг нарын гишүүд нь "УИХ-ын тогтоол гараагүй байхад уг асуудлаар маргаан үүсгэсэн, дунд суудлын хуралдааныг алгасаж, шууд Их суудлын хуралдааныг зарласан гээд процессоо эхлүүлэхдээ хүртэл Цэц нь хуулиа зөрчиж алдаа гаргаж байна" гэж байгаа юм. Тиймээс тэд Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болох цагт гадаа нь жагсана гэх мэдээлэл байна.