УИХ-ын чуулганы баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан процедур нь Үндсэн хууль зөрчсөн болохыг хуульчид хэлж байна.
Тухайлбал, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.2-т “Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна” гэж, 101.3-т “Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна” гэж заасан. Гэтэл хуулийн дээрх заалтуудыг зөрчиж, чуулганы нэгдсэн хуралдаан дээр Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томъёоллоор санал хураасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болжээ. Энэ талаар хуульчдын байр суурийг хүргэж байна.
“Иргэн” Д.Ламжав: ТББХ-ны санал “нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол” гэснийг "нийт гишүүний олонхи эсрэг саналыг дэмжсэн бол” гэж сольсон байна. Энэ бол 43.1 заалтыг ноцтой зөрчсөн байна. ТББХ-ноос УИХ-д оруулсан саналыг хэлэлцэн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Ерөнхий сайд Занданшатарын хүсэлтээр Цэц Үндсэн хуулийн маргаан үүсгэсэн байна. ТББХ дээр “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй” гэсэн санал, УИХ дээр “ТББХ-ны энэхүү саналыг дэмжихгүй” гэсэн санал өгсөн гишүүн бүр ёс суртахуунгүй авирлажээ. Иймээс энэ сүүлчийн саналыг дэмжсэн 71 гишүүн ч мөн адил ёс суртахуунгүй авирлажээ. Энэ санал хураалтын дүнг ашиглан гаргасан УИХ тогтоол Үндсэн хуулийн “1.2 Ардчилсан ёс, шударга ёс, ... , хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчсөн байна.
ВИДЕО: