УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2019.06.11/ тус байнгын хорооны даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцлээ.
МАН-ын бүлгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн С.Бямбацогтын нэрийг дэвшүүлснийг байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.
Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаан дээр танилцуулснаар баталгаажих юм.