Улаанбаатарт цэлмэг, 4 градус хүйтэн байна

Улаанбаатарт цэлмэг, 4 градус хүйтэн байна

Ирэх өдрүүдэд нийт нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна. Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -8...-13 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна. Улаанбаатарт цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -2...-4 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.