Ардчилсан намын бүлэг өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах асуудлаар хуралдаж байна

Ардчилсан намын бүлэг өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах асуудлаар хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит /2025.10.20/ хуралдаанаараа "Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай" мэдээллийг сонслоо.

Энэ үеэр гишүүд малын индексжүүлсэн даатгал болон малчин тариаланч нарын дунд үүсдэг олон асуудал дээр ямар бодлого барьж байгаа талаар мөн түлшний хүрэлцээ олдоц муу байгаа тал дээр яаралтай арга хэмжээ авахыг анхаарууллаа. Түүнчлэн отрын бүс нутгаар зуншлага тааруу байсантай холбогдуулан нөөцийн өвс, хивэг тэжээлийн үнэ олдоц болон импортын тэжээлд татварын хөнгөлөлт үзүүлэх тал дээрх бодлого шийдлийг асууж, малын вакцинжуулалт, махны экспортод баримталж буй бодлого арга хэмжээ зэрэг асуудлаар асуулт асууж хариулт авлаа. Хуралдаан үргэлжилж байна.