УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа чуулганы нэгдсэн хуралдааныг эхлүүлж, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв. Хуралдаанд УИХ-ын 44 гишүүн асуулт асууж, үг хэлнэ. Санал хураалтыг хуулийн хугацаанд нь буюу 12.30 цагт явуулахаар төлөвлөжээ.
УИХ-ын 126 гишүүнээс 66 гишүүн хуралдаандаа ирж 52.6 хувьтай чуулганы хуралдаан эхэлж, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ гэв.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: -Чуулганы хуралдаан эхлэхэд бэлэн боллоо. Үндсэн хуулийн зүйл заалттай холбоотой асуудлыг өчигдрөөс хэлэлцэж эхлэхээр ирц бүрдүүлсэн. Өнөөдрийн байдлаар 61 гишүүний ирцтэй байна. Үндсэн хуулийн тухай асуудлыг хэлэлцэх зүйл заалт нь гурав хоногийн дараа хэлэлцэж эхэлж, арав хоногийн дотор хэлэлцэн батлах ёстой байдаг. Үүний дагуу ТББХ хуулийн дагуу асуудлыг хэлэлцсэн. Үргэлжлүүлэн арав хоногийн дотор буюу өнөөдөр 13:30 цаг гэхэд УИХ үүнийг хэлэлцэн баталж, шийдвэр гаргах ёстой. Тиймээс цаг хугацаанд нь асуудлыг хэлэлцэж дуусгая. Тиймээс гишүүд та бүхэн ирцдээ орно уу. Зарим гишүүд чуулганы танхимд өдөр шөнөгүй л хүлээж байх шиг байна гэлээ.
Үргэлжлүүлэн Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцууллаа. Үүний дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.