УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас гаргасан товоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2025.10.17/ УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг танилцуулах хуваарьтай.
Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх асуудлыг эрчимжүүлэхийн тулд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилно гэдгээ мэдэгдсэн. Улмаар өнөөдөр буюу аравдугаар сарын 27-ны өдөр УИХ-д танилцуулахаар товлосон юм.
Гэвч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой байсан ч Үндсэн хуулийн зөрчил үүсгэсэн гэж үзэн, гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдээд байсан бөгөөд дөнгөж сая ирц бүрдэж Ерөнхий сайдыг огцрох эсэхийг хэлэлцэх чуулганы хуралдаан эхэллээ.