Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн шийдвэр УИХ-д ойлгомжгүй байдлыг бий болгож, парламентын үйл ажиллагаа саатахад хүрээд байна. Энэ талаар АН-ын дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийж, "Яг энэ цагт Монгол Улс эмх замбараагүй байдлын босгон дээр зогсож байна. МАН засваргүй засагласаар ийм байдал үүсгэлээ. Загас толгойноосоо эхэлж өтдөг гэдэг болж байна. Иймд Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг огцруулах асуудлыг хамтад нь оруулж ирэх ёстой" гэж мэдэгдсэн.
ВИДЕО:
Тэгвэл яг одоо "улс төрд үүсээд буй асуудал"-аар УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна