2025.10.13 буюу өнгөрсөн даваа гарагаас орон нутгуудад цас орж эхэлсэн. Улмаар өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн сумдад гэхэд 1 метр 50 см орчим цас орсон нөхцөл байдалтай байна.
Харин нийслэлийн хэмжээнд өчигдрөөс /2025.10.15/ цас орж эхэллээ. Ингээд өчигдөр шөнө, өнөө өглөө гээд цас үргэлжлэн орж буй. Үүнтэй холбоотойгоор нийслэлд өнөө өглөө түгжрэл багагүй үүссэн. Цаашлаад зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсон жолооч нар шарваж, халтирч зам тээврийн осол гаргах нь нэмэгджээ. Тухайлбал, өчигдөр /2025.10.15/ СБД-ийн 13 хороонд долоон автомашин ар араасаа мөргөлдсөн осол бүртгэгдсэн байна. Одоогоор цагдаагийн байгууллагын шалгалтын ажиллагаа эхэлсэн байгаа юм.
Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Гантулга “ Өнгөрсөн шөнийн орсон цаснаас үүдэж, нийслэлийн автозамуудад халтиргаа, гулгаа үүслээ. Тухайлбал, өнгөрсөн шөнө СБД-ийн 13-р хороонд долоон автомашин ар, араасаа мөргөлдсөн осол бүргэгдсэн байна. Зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэнээс болсон гэсэн үг. Иймд иргэд, жолооч нар авто замд халтиргаа, гулгаа үүссэн энэ үед өөрсдийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалах нь чухал байна. Өвлийн дугуй нь халтиргаатай зам автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг байна. Өнгөрсөн шөнийн байдлаар нийслэлийн хэмжээнд 700 орчим зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Энэ ослын ард 1000 гаруй тээврийн хэрэгсэл, жолоочийн эрүүл мэндийн асуудал яригдана” гэсэн үг.
ШУУД ҮЗЭХ: