Д.Цогтбаатар: ЕС Г.Занданшатарыг огцруулах асуудлыг 10 хоногт шийдэж чадахгүй бол ЗГ-ын ажил цаашаа хэвийн үргэлжилнэ

Д.Цогтбаатар: ЕС Г.Занданшатарыг огцруулах асуудлыг 10 хоногт шийдэж чадахгүй бол ЗГ-ын ажил цаашаа хэвийн үргэлжилнэ

Өнөөдөр /2025.10.16/ өглөө болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжихгүй" гэж 86 хувь нь санал өгсөн. Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг гаргасан Д.Амарбаясгалангийн талын гишүүд Засгийн газрыг огцруулахыг "дэмжихгүй" гэсэн саналыг байнгын хороо дээр өгсөн юм. 

Учир нь Д.Амарбаясгалангийн талын УИХ-ын гишүүдийн кноп Г.Занданшатарыг огцруулахад чуулган дээр хүрэхгүй байгаа тул Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг парламент дээр унагаад Засгийн газрыг огцруулна гэж тооцож байгаа бололтой. Тодруулбал, Засгийн газрыг огцруулахыг "дэмжихгүй" гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг "дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулбал ийм нөхцөл байдал үүсэх юм. 

ВИДЕО: 

Иймд Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахгүй гэж МАН-ын бүлгийн 38 гишүүн чуулганы ирцэд орохгүй гэж мэдэгдээд буй. Энэ талаар бид УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас тодрууллаа. Тэрбээр, Г.Занданшатарыг огцруулах асуудлыг 10 хоногт шийдвэрлэж чадахгүй бол Засгийн газрын үйл ажиллагаа цаашаа хэвийн үргэлжилнэ гэлээ.