Өнөөдөр /2025.10.16/ өглөө болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжихгүй" гэж 86 хувь нь санал өгсөн. Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг гаргасан Д.Амарбаясгалангийн талын гишүүд Засгийн газрыг огцруулахыг "дэмжихгүй" гэсэн саналыг байнгын хороо дээр өгсөн юм.
Учир нь Д.Амарбаясгалангийн талын УИХ-ын гишүүдийн кноп Г.Занданшатарыг огцруулахад чуулган дээр хүрэхгүй байгаа тул Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг парламент дээр унагаад Засгийн газрыг огцруулна гэж тооцож байгаа бололтой.
Тодруулбал, Засгийн газрыг огцруулахыг "дэмжихгүй" гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг "дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулбал ийм нөхцөл байдал үүсэх юм.
Иймд Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэрээр биш Үндсэн хуулийн дагуу "Засгийн газрыг огцруулахыг дэмжих" эсэх гэсэн томьёоллоор санал хураалт болох ёстой гэж үзэж буй. Иймд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан нар энэхүү асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандлаа.
ВИДЕО: