"Ерөнхий сайдын асуудлаар Үндсэн хууль зөрчиж санал хураалт явуулбал Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир нар эргүүлэн татагдана" гэв

"Ерөнхий сайдын асуудлаар Үндсэн хууль зөрчиж санал хураалт явуулбал Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир нар эргүүлэн татагдана" гэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар санал хураалт явуулж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжээгүй.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд Ц.Сандаг-Очир тэргүүтэй гишүүд чуулганы хуралдаанаар байнгын хорооны саналыг "Дэмжихгүй" гэсэн томъёоллоор санал хураалт явуулах гэж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн явдал гэж үзээд байгаа юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Х.Булгантуяа 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлт орохоос өмнөх Үндсэн хуулийн эрх зүйн орчноор санал хураалгах гэж чичирч байна. 2019 онд Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой асуудал нэн тодорхой хуульчлагдсан. Үндсэн хууль зөрчиж санал хураалт явуулбал Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир нар эргүүлэн татагдана" гэдгийг тодотголоо.