ШУУД: Байнгын хорооны саналын томьёоллоос болж УИХ-ын чуулганы ирц хүрэхгүй, хуралдаан гацаад байна

ШУУД: Байнгын хорооны саналын томьёоллоос болж УИХ-ын чуулганы ирц хүрэхгүй, хуралдаан гацаад байна

Өнөөдөр өглөө болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжихгүй гэж 86 хувь нь санал өгсөн. Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг гаргасан Д.Амарбаясгалангийн талын гишүүд Засгийн газрыг огцруулахыг "дэмжихгүй" гэсэн саналыг байнгын хороо дээр өгсөн юм. 

Учир нь Д.Амарбаясгалангийн талын УИХ-ын гишүүдийн кноп Г.Занданшатарыг огцруулахад чуулган дээр хүрэхгүй байгаа тул Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг парламент дээр унагаад Засгийн газрыг огцруулна гэж тооцож байгаа бололтой.

Тэгвэл байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулбал Үндсэн хууль зөрчих тул УИХ дахь МАН-ын бүлгийн 38 гишүүн санал хураалтад оролцохгүй гэж мэдэгдсэн.

Тэгвэл яг одоо УИХ-ын чуулганы танхимд Д.Амарбаясгалангийн талын гишүүд орж ирээд байна. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн 38 гишүүн болон АН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимд орж ирэхгүй, парламентын ирц бүрдэхгүй байна. 

ШУУД: