Өнөөдөр /2025.10.16/ өглөө болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг 86 хувь нь "дэмжихгүй" гэсэн санал өгсөн. Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг гаргасан Д.Амарбаясгалангийн талын гишүүд Засгийн газрыг огцруулахыг "дэмжихгүй" гэсэн саналыг байнгын хороо дээр өгсөн юм.
Учир нь Д.Амарбаясгалангийн талын УИХ-ын гишүүдийн кноп Г.Занданшатарыг огцруулахад чуулган дээр хүрэхгүй байгаа тул Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг парламент дээр унагаад Засгийн газрыг огцруулна гэж тооцож байгаа бололтой.
Тэгвэл Засгийн газрыг огцруулахыг "дэмжихгүй" гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг "дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулбал Г.Занданшатарын талын УИХ дахь МАН-ын бүлгийн 38 гишүүн чуулганы хуралдаанд оролцохгүй. Энэ нь Үндсэн хуулийн бус аргаар Засгийн газрыг огцруулах гэж байна хэмээн мэдэгдлээ.
ВИДЕО:
Учир нь Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлт хэрхэн гарснаас үл хамаарч УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар "Засгийн газрыг огцруулъя" гэсэн саналын томьёоллоор санал хураах Үндсэн хуулийн заалттай. Харин УИХ-ын чуулганы хуралдаан даргалагч Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжье гэдгээр санал хураалгавал өөрөө Үндсэн хууль зөрчиж парламентын гишүүнээс эргүүлэн татагдах юм.