Ж.Бат-Эрдэнэ МАН-ын бүлгийн хурлыг өнөөдөр 12.00 цагт зарласан ч өөрөө хуралдаа оролцоогүй байна. Харин МАН-ын бүлэг 37 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж бүлгийн даргаараа Ж.Батжаргалыг сонгосон байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатар " Манай бүлгийн хуучин дарга Ж.Бат-Эрдэнэ зугтаагаад ажлаа хийхгүй байна. Бүлгээ хуралдуулахгүй хэд хоночихов. Өнөөдрийн хурлыг өөрөө зарлачхаад орж ирсэнгүй. Тэгснээ бүлгийн групп дээр хурлыг хойшлууллаа гэж мэдэгдсэн. Төрийн ажил тоглоом юм уу. Тиймээс олонх нь хуралдаад явах ёстой. Өнөөдрийн хурлаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг бүлгийн даргаар сонгосон" гэлээ.