Т.Аубакир: Хууль бус ажил хаялт гэдэг нь шүүхээр тогтоогдвол багш нарын өнгөрсөн хугацааны цалин, нэмэгдлийн асуудал гарч ирнэ

Т.Аубакир: Хууль бус ажил хаялт гэдэг нь шүүхээр тогтоогдвол багш нарын өнгөрсөн хугацааны цалин, нэмэгдлийн асуудал гарч ирнэ

Засгийн газрын өнөөдрийн /2025:10:15/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир " Багш нарын ажил хаялттай холбоотой гурван үе шаттай хэлэлцээрийг явуулах ёстой. Нэгдүгээрт, харилцан тохиролцох ёстой. Тохиролцохгүй бол зуучлагч томилоод ажиллуулдаг. Манай яамнаас жуучлагчийг томилоод ажиллуулсан ч үр дүнд хүрээгүй. Тиймээс гурав, дөрөв дэхь үе шат руу шилжиж арбитрыг томилон ажиллуулсан. Арбитрын гаргасан шийдвэр эцсийнх байдаг. Ажил хаях гэж буй багш нартаа хандаж хэлэхэд, ажил хаялт нь хуулиар зохицуулагддаг. Хуульгүй нэг ч харилцаа байхгүй. Өнгөрсөн нэг дэхь өдрөөс эхлэн арбитр ажиллаж байна. Гурван хоног ажиллаад шийдэлд хүрэхгүй бол маргааныг шүүхэд шилжүүлдэг. За томилогдсон арбитраас хэн ч татгалзах эрхгүй. Арбитрын шийдвэр эцсийнх. Тэр шийдвэр таалагдахгүй бол шүүхэд маргаан үүснэ. Хууль бус ажил хаялт гэдэг нь шүүхээр тогтоогдвол багш нарын өнгөрсөн хугацааны цалин, нэмэгдлийн асуудал гарч ирнэ. Энэ нь эргээд эдийн засгийн үр дагавартай үйл ажиллагаа. Тиймээс ажил хаях тохиолдолд хуулийн дагуу ажил хаяачээ гэж хэлмээр байна. Бид өнөөр үйлдвэрчний төлөөлөлтэй уулзана" гэлээ. 

ВИДЕО: