Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал "Монгол Улсын Үндсэн хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын хуулийн дагуу 10 дугаар сарын 31-нээс өмнө Монгол Улсын ирэх таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг УИХ-д өргөн мэдүүлэх хуультай. Засгийн газар байгуулагдсанаас хойшхи 100 хоногийн хугацаанд ирэх таван жилийн хөгжлийн үндсэн чиглэл дээр ажиллалаа. Ингээд 2026-2030 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулж, тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ таван жилийн үндсэн чиглэлд нийцүүлж, жилийн төлөвлөгөө баталдаг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр мөн батлагддаг. 2026-2030 онд Монгол Улсыг хөгжүүлэн Үндсэн чиглэлийг найман бүлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн. Өнгөрсөн хугацаанд тус чиглэлийн дагуу салбар бүрд 14 хэлэлцүүлэг хийж, 600 гаруй бодит саналыг хүлээж авсан. ШУА-ийн Их чуулганаар таван жилийн үндсэн чиглэлийг хэлэлцүүлсэн, эрдэмтдийн санаа бодлыг тусгасан. Таван жилийн үндсэн чиглэлд нийцүүлэн Хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулдаг. 30 тэрбумаас дээш төгрөгийн төсөвтэй хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг баталдаг. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлд хүний хөгжил, хөдөлмөр ба орлого, соёл, нийгмийн сайн сайхан, эдийн засаг байгаль орчин, засаглал дижитал шилжилт, бүсийн хөгжил, өрсөлдөх чадвар зэрэг багтаж байна" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: