ВИДЕО: УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах гэж байна

ВИДЕО: УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах гэж байна

УИХ дахь МАН-ын бүлгийг өнөөдөр /2025.10.14/ 16.00 цагт хуралдуулах шаардлагыг тус бүлгийн 38 гишүүн гаргасан. Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, "МАН-ын бүлгийг маргааш хуралдах тов гарсан. Гол нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичгийг татаж авах, зөвшилцөх шаардлагатай байна" гэсэн утгатай мэдэгдлийг хийсэн. Тэгвэл яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг 35 гишүүний ирцтэйгээр ээлжит бусаар хуралдах гэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дүрс бичлэгийг нийтэлсэн байна. Түүний бичлэгт МАН-ын бүлгийн 35 гишүүн байгааг харуулжээ. 

ВИДЕО: