Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байна

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байна

Өнөөдөр Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдах нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +12...+17 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 0...+2 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө