ТББХ-ны хуралдааныг даваа гарагийн 11:00 цаг хүртэл хойшлууллаа

ТББХ-ны хуралдааныг даваа гарагийн 11:00 цаг хүртэл хойшлууллаа

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.10.10/ хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцсэн.

Энэ үеэр шишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариултаа авсан. Тэгвэл гишүүд үг хэлэх үеэр 18:00 цаг болсон тул ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир "Ажлын цаг дууссан байна. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн хуралдаан даргалагчийн эрх үүргийг заасан байна. Энэ дагуу ТББХ-ны хуралдааныг ирэх даваа гарагийн 11:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ" хэмээн хурлыг хойшлууллаа.