Улаанбаатарт 11 градус дулаан байна

Улаанбаатарт 11 градус дулаан байна

Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна. Өнөөдөр nхэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -1...+4 градус, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +15...+20 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +9...+11 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.