Өнөөдөр Говь-Алтай аймгийн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 0...+5 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +5...+10 градус, говийн бүс нутгаар +15...+20 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +13...+15 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.