Улаанбаатарт 21 градус дулаан байна

Улаанбаатарт 21 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна. Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +13…+18 градус, говь, талын нутгаар +21...+26 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна. Улаанбаатарт их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. +19...+21 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр тахиа өдөр

14 цагийн өмнө