Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх ч, хугацааны дунд баруун аймгуудын зарим нутгаар сэрүүснэ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх ч, хугацааны дунд баруун аймгуудын зарим нутгаар сэрүүснэ

Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 30-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.

Тодруулбал,  энэ сарын 30-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Сэлэнгэ голын хөндийгөөр, 10-р сарын 01-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-р сарын 02-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Салхи 09-р сарын 30, 10-р сарын 01-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна. 10-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-р сарын 02-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр тахиа өдөр

14 цагийн өмнө