Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 30-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар +15…+20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Алтайн өвөр говь, Дорнод-Дарьгангын тал нутгаар +22...+27 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна. Улаанбаатарт их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. +20...+22 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.