Өнөөдөр, маргааш буюу энэ сарын 20, 21-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. Өнөөдөр баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө Алтайн уулсаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +10…+15 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +18...+20 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
