Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт өнөөдөр өглөөний 08:20 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт тус аймгийн Бугат сумын төвөөс урд зүгт 51 км, Алтай сумын төвөөс баруун хойд зүгт 74 км, Төгрөг сумын төвөөс баруун урд зүгт 92 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
