Завхан аймгийн Яруу суманд анхны цас оржээ. Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа бөгөөд Нутгийн хойд хэсгээр үүлшинэ.
Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Халх голын сав газраар өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.
Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар 0…+5 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +9…+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.