Наймдугаар сарын 26-аас 31-ний өдрүүдэд Хонконг хотноо Зүүн Азийн волейболын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Энэ тэмцээнд Монгол Улсын волейболын үндэсний эмэгтэй шигшээ баг оролцож байна. Манай шигшээ баг өнөөдөр 20:00 цагаас хэсгийн эхний тоглолтоо Тайванийн багийн эсрэг хийх юм. Харин маргааш Хонконг-той тоглох хуваарьтай байна.