Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 2025 оны наймдугаар сарын 18-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 87 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 964 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх, таван хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлсэн байна. Улмаар нэг хэргийг нэгтгэн шалгаж буй аж. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 952 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн хоёр мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэг бүртгэлтийн нэг хэрэгт, гурван объектод нэгжлэгийн ажиллагаа хийсэн талаар Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.