Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэхийг анхааруулж байна.
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +16…+21 градус, говийн бүс нутгийн өмнөд, Дорнод-Дарьгангын тал нутгаар +25...+30 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, аадар борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +22...+24 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.