Хар тамхи гадаад улсаас захиалж, илгээмжээр хил нэвтрүүлсэн этгээдүүдэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Хар тамхи гадаад улсаас захиалж, илгээмжээр хил нэвтрүүлсэн этгээдүүдэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг гадаад улсаас захиалж, илгээмжийн газраар дамжуулан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн этгээдүүдэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ. 

Тодруулбал, Н.Г, А.А нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын I жагсаалтад багтдаг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг гадаад улсаас захиалж, олон улсын буухиа шуудан илгээмжийн газраар дамжуулан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогдсон байна. Тус хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.